Монгол цэргийн түүхийн 2000 гаруй жилийн түүхэн уламжлал, залгамж чанарыг үндэслэн жил бүрийн 3 дугаар сарын 18-ны Зэвсэгт хүчний өдрийг “Монгол цэргийн өдөр” болгон тэмдэглэж ирсэн. “Монгол цэргийн өдөр”-ийг угтан Сонгинохайрхан Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар, Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний байгууллагууд, Тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын бие бүрэлдэхүүн, хэлтэс албаны алба хаагчид, Ерөнхий боловсролын сургуулийн шилдэг сурагчид оролцсон баярын хурал амжилттай болж өндөрлөлөө.

 

   Баярын хуралд Сонгинохайрхан дүүргийн 15-р хорооны иргэн, ахмад дайчин Л.Намсрай хүндэтгэл үзүүлэн ирээдүй хойч үедээ үнэтэй сургамжаа хайрлалаа. Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийнхны дунд зохион байгуулагддаг “Дөл” тэмцээний шилдгүүд, “Монгол цэргийн өдөр”-т зориулсан Засаг даргын Тамгын газрын алба хаагчдын спортын тэмцээний шилдгүүдэд Дүүргийн удирдлагууд шагнал гардууллаа.  “Монгол цэргийн өдөр”-т зориулан Тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын бие бүрэлдэхүүн урлагын хүндэтгэлийн тоглолт үзүүллээ.      

 

 

 

 

 

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд