Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Москва хорооллын 9 дүгээр байрны гадна талын өнгөлгөөний тоосгон хана 2014 оны зургаадугаар сард нурсан тул нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн дүгнэлт гарчээ. Одоогийн байдлаар 9 дүгээр байрны барилгын нуралт үүссэн хэсгийн өнгөлгөөний тоосгон хана нь үргэлжлэн нурах аюултай тул нуралт үүссэн хэсгийн тоосгон өнгөлгөөг буулгах, 7 дугаар байрны 7 давхрын дунд хэсэгт зэргэлдээх хоёр цонхны ялуу өнгөлгөөний тоосгон ханын хамт үндсэн хананаасаа хөндийрч цүлхийсэн, 7, 8, 9 дүгээр байрны өнгөлгөөний тоосгон хананд хагаралт цууралт үүссэн, хэд хэдэн газар үндсэн хананаасаа хөндийрч унахад бэлэн болжээ.

     Түүнчлэн Сонгинохайрхан дүүргийн гэр хорооллын дахин төлөвлөлтийн асуудалтай танилцлаа. Одоогоор “Стандарт проперти” ХХК 262, “Хера пропертийз” ХХК нь “Хайрхан” хорооллын 488 айлын орон сууцны барилга барьж ашиглалтанд оруулсан байна.  Мөн “Хас харш” ХХК нь барилгын ажил эхлүүлээгүй тул нийслэлийн Засаг даргын захирамжаар гэрээг цуцалж,  “Жи Ди” ХХК барих 116 айлын орон сууц барихаар 34 айлын газар чөлөөлсөн хөрөнгө нь шийдэгдээгүйн улмаас барилгын ажил зогсчээ. Эдгээр болон бусад асуудалтай БХБ-ын сайд танилцаж, холбогдох албаныханд үүрэг өгч нэн шаардлагатай асуудлыг шийдвэрлэхээр боллоо.

http://www.ulaanbaatar.mn/Home/newsdetail?dataID=20984

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд