Сонгинохайрхан дүүргийн Засаг Даргын Тамгын Газар “Хөгжил дэх оролцооны төлөөх холбоо Жи Си Эс” ТББ-тай хамтран ажиллах төслийн хүрээнд санамж бичиг байгууллаа. Хамтын ажиллагаа 2017-2019 он хүртэл 3 жилийн хугацаанд хэрэгжинэ.

 

     Уг төсөл дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хэрэгжүүлэх Мал аж ахуйн хоршооны үйл ажиллагаагаар өрхийн орлогыг нэмэгдүүлэх, малын үүлдэр, ашиг шимт чанарыг сайжруулах, малчин иргэдийн мал аж ахуйн мэдлэг чадварыг дээшлүүлэх зорилготой юм.

 

     Санамж бичгийг Засаг дарга Ж.Сандагсүрэн, тус ТББ-ын захирал Н.Батдорж нар үзэглэлээ. Ингэснээр зорилтот бүлгийн мэдлэг чадварыг дээшлүүлэх сургалт сурталчилгаа хийж, тухайн бүс нутагт мал аж ахуйн жишиг хоршоо байгуулж, үйл ажиллагааг нь тогтворжуулах, тухайн бүс нутгийн малын үүлдэр, түүний ашиг шимийг нэмэгдүүлэх, малын үржил, селекцийн ажлын тогтолцооны жишиг хувилбар бий болгох зэрэг олон талт ажлууд хийгдэнэ. 

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд