Авлигатай тэмцэх газраас өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн Засаг Даргын Тамгын Газрын албан хаагчид болон Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны хамт олонд авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр болон шилэн данс, мэдээллийн ил тод, аюулгүй байдлын талаар мэдээлэл өгч хэлэлцүүлэг зохион байгууллаа.

 

    Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Г.Арсланхуягаар ахлуулсан ажлын хэсэг  төрийн үйлчилгээг иргэдэд цахим хэлбэрээр хүргэх тогтолцоог бүрдүүлэн, цахим үйлчилгээний нэгдсэн сүлжээ бий болгож түүнийг бэхжүүлэх, төрийн үйлчилгээний шударга, ил тод, нээлттэй байдлын талаарх судалгааг тогтмол хийж, үр дүнг үйл ажиллагаандаа ашиглах нь нэн чухал гэдгийг онцоллоо. Авлигатай тэмцэх газраас төр, захиргааны байгууллагуудын үйл ажиллагаа, тушаал шийдвэр, дүрэм журмыг хянан үзэж, иргэд, аж ахуй нэгжээс ирүүлсэн гомдол мэдээллийн шийдвэрлэлт, төсөв худалдан авах ажиллагаанд хяналт тавьж, зөвлөмж өгч ажиллах юм. 

https://www.iaac.mn/news/2763 

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд