Сонгинохайрхан дүүргийн 21-р хороонд байрлах 121-р сургуулийн сурагчдын дотуур байр Нийслэлийн хөрөнгө оруулалтийн 1,8 тэрбум төгрөгийн санхүүжилтээр баригдаж 04 дүгээр сарын 15-нд нээлтээ хийлээ. Барилгын ажлыг “Минж проперти” ХХК гүйцэтгэсэн. 100 хүүхдийн хүчин чадалтай дотуур байранд одоогоор 50 хүүхэд амьдарч байна. Дотуур байр ашиглалтанд орсноор сурагчдын сурах нөхцөлийг сайжруулах, сургалын чанарт эерэгээр нөлөөлөх юм. Дотуур байранд номын сан, хүүхэд хөгжлийн төв, мэдээлэл технологийн танхим зэргийг бүрэн тохижуулах шаардлагатай байгаа. Энэ хөрөнгийг дүүргийн санхүүжилтээр шийднэ.

      121-р сургууль 640 хүүхдийн хүчин чадалтай. 70 багш ажилтантай үйл ажиллагаа явуулж байна. Тус сургуульд 1-12 дугаар ангийн 430 гаруй хүүхэд суралцаж байгаа бөгөөд 5 дах жилдээ төгсөлтөө хийж байгаа юм. 121 сургуулийн дотуур байрны нээлтэнд дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн, НИТХ-ын төлөөлөгч Б.Отгонсүх, Нийслэлийн боловсролын газрын дэд дарга Л.Дашдэмбэрэл, дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Б.Мягмарсүрэн, дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Л.Тэмүүжин, дүүргийн Боловсролын хэлтсийн дарга А.Дүүдээ зэрэг албаны хүмүүс оролцлоо.    

 

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд