Сонгинохайрхан дүүргийн “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын үр нөлөөг дээшлүүлэх нь” зөвлөлгөөн 04 дүгээр сарын 24-нд боллоо. Зөвлөгөөнөөр:

 

  • Дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс зохион байгуулсан ажил,
  • Шүүхээр 2016 онд таслан шийдвэрлэгдсэн шүүн таслах ажиллагааны талаарх мэдээлэл,
  •  2015, 2016 оны гэмт хэргийн харьцуулалт, 
  •  2017 оны Нэгдүгээр улирлын гэмт хэргийн нөхцөл байдал, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нөхцөл байдал, 
  • Замын хөдөлгөөний аюулгүй байдал, 
  • Хорооны гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл хүргэж цаашид авч хэрэгжүүлэх ажлын талаар танилцууллаа.

         

         Зөвлөлгөөнд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга бөгөөд Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга Ц.Сандуй, УИХ-ын гишүүн Б.Ундармаа Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга Б.Мөнхцэцэг, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга, дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн орлогч дарга Ж.Сандагсүрэн, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын дарга Н.Чулуунжав, Дүүргийн прокурор, Хууль цаазын итгэмжит зөвлөх Д.Отгонбаяр, болон зөвлөлийн гишүүд, дүүргийн удирдлагууд, Цагдаагийн 1, 2, 3 дугаар хэлтэс, Замын цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Цэргийн штаб, Засаг даргын Тамгын газрын хэлтэс алба, тасгийн дарга нар, хороодын Засаг дарга нар болон хороодын төлөөлөл оролцлоо.  

 

     Дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дэргэд хулгайн гэмт хэрэг болон малын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх, хүүхэд залуучуудыг осол эндэгдэл зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, архидан согтуурах, хар тамхи мансууралтай тэмцэх зэрэг 4 дэд зөвлөл ажиллаж байна.  

 

 

 

 

 

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд