Сонгинохайрхан дүүргийн цэцэрлэгийн ахлах ангийн багачууд өнөөдөр замын хөдөлгөөний талаарх мэдлэгээрээ өрсөлдлөө. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн Замын цагдаагийн хэлтэс хамтран зохион байгуулсан уг тэмцээнд дүүргийн 12 цэцэрлэгийн багачууд оролцож, авхаалж самбаагаа сорьсон юм. 101-р цэцэрлэгийн “Цоглог”, 92-р цэцэрлэгийн “Гэрлэн дохио”, 195-р цэцэрлэгийн “Золбоо”, 112-р цэцэрлэгийн “Авхаалж” зэрэг баг тамирчид мэндчилгээ, гэрийн даалгавар, хамтдаа зэрэг 6 төрлийн даалгавар гүйцэтгэж, өрсөлдлөө.

 

     Ийнхүү багш, хүүхдүүд хамтдаа өрсөлдсөний дүнд

110-р цэцэрлэгийн “Цоглог” баг 1 дүгээр байр,

79-р цэцэрлэгийн “Дөл” баг 2 дугаар байр,

91-р цэцэрлэгийн “Зохьцуулагч” баг 3 дугаар байр эзэлж, 92-р цэцэрлэгийн “Гэрлэн дохио” баг тусгай байрт шалгарлаа.

 

Хүүхэд багачуудад замын хөдөлгөөний дүрмийг таниулах тэднийг соёлч, боловсон иргэн болгон төлөвшүүлэх үүднээс зохион байгуулсан тэмцээнд амжилттай оролцсон цэцэрлэгүүдэд баяр хүргэе.    

 

 

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд