Сонгинохайрхан дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Засаг даргын Тамгын газраас малчдын зөвлөгөөн зохион байгууллаа.

 

Зөвлөгөөн дүүргийн фермер, мал аж ахуй эрхэлдэг иргэдийн ихэнх нь амьдардаг 21 хороо буюу Жаргалант тосгонд болсон юм. Тус арга хэмжээнд дүүргийн ИТХ-ын дарга Х.Нямбаатар, нийслэлийн  Үйлдвэр, хүнс хөдөө аж ахуйн газрын Эрчимжсэн мал аж ахуйн хэлтсийн дарга Т.Дэлгэрсайхан, Засаг даргын тамгын газрын Худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Г.Ууганбаяр, Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн дарга Б.Батсуурь, Өмч, газрын харилцааны албаны дарга Э.Болорчулуун болон бусад албаны төлөөлөгч оролцов. Монгол улсын мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хууль, Шинэчиллийн Засгийн газар, нийслэл, дүүргээс малчдын дунд авч хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэрийг танилцуулж, хэрэгжилтийг хангах, малын хулгайн гэмт хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлэхэд нутгийн өөрөө удирдах болон захиргааны байгууллага, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэд сайн дурын бүлгийн үйл ажиллагааг идэвхжүүлэн, цаашид хамтран ажиллах чиглэлээ тодорхойлох зорилгоор энэхүү зөвлөгөөн болсон. Энэ үеэр дүүргийн нутаг дэвсгэрт үйлдэгдэж байгаа малын хулгайн гэмт хэргийн нөхцөл байдал, дүүргийн мал аж ахуйн өнөөгийн байдал, мал эмнэлгийн хяналтын чиглэлээр хийгдэж байгаа ажил, цаашид анхаарах асуудал, Эрчимжсэн мал аж ахуй, малчдын хоршоог хөгжүүлэх талаар төрөөс баримталж байгаа бодлого шийдвэр зэрэг сэдвээр холбогдох албан тушаалтнууд илтгэл тавьж, энэ талаар нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Хэлэлцүүлгээр малчид өөрсдөдөө тулгамдсан асуудлаа хэлсэн юм. Тэд мал, модны хулгайгаас урьдчилан сэргийлэхийн тулд камержуулах, “Эмээлт” түүхий эдийн зах, 3,61-ийн гарам зэрэг малын хулгай үйлдэгддэг газруудад байнгын ажиллагаатай цагдаагийн пост байгуулах, сүүний үнийг борлуулах доод үнийг тогтоож өгөх, худаг, гэрэл цахилгаантай болгох, газар тариалангийн чиглэлээр бусдад эзэмшүүлсэн газрыг буцаан авч чөлөөлөн малын бэлчээртэй болгох зэрэг олон асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүслээ.

Бидний нэрлэж заншсанаар Партизаны тосгонд 6000 гаруй иргэн амьдардагаас 80-90 хувь нь фермер, мал аж ахуй эрхлэн амжиргаагаа залгуулдаг. Тэд сүүгээ зун 300, өвөл 700 төгрөгөөр борлуулдаг нь хэтэрхий бага үнэ гэдгийг энэ үеэр хэлсэн. “Сүү” ХК Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байдаг хэр нь сүүнèй машин очдоггүй гэж гомдоллов. Сүүний үнийг нэмэгдүүлэх, тогтвортой үнээр зарж борлуулбал Партизаны малчдын амжиргааг дээшлүүлэхэд бодитой хувь нэмрээ оруулна гэв.

Зөвлөгөөний үеэр малчин П.Бямбажав, М.Ганбадрах, Ш.Отгонжаргал нарыг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга хүндэт өргөмжлөлөөр, Ц.Доржсүрэн, М.Мөнхбат, Г.Лхамсүрэн нарыг дүүргийн Засаг даргын хүндэт өргөмжлөлөөр шагнав.

Арга хэмжээний төгсгөлд дүүргийн ИТХ-ын дарга Х.Нямбаатар Малчдын зөвлөгөөнөөс гарсан зөвлөмжийг уншиж танилцуулан оролцогчдоор батлуулав. Энд ярилцсан санал санаачлагаа хамгийн гол нь ажил хэрэг болгохыг ахмад малчид захисан юм.

Õýâëýë ìýäýýëýë, îëîí íèéòòýé õàðèëöàõ àëáà

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд