-Өнгөрсөн жил Баянхошуунд эрүүл мэнд, нийгмийн даатгалын тасаг шинээр нээгдсэн. Энэ тасгаар хичнээн иргэн даатгуулагч үйлчлүүлж байна вэ?

-Баянхошуу тасаг 2016 оны гуравдугаар сараас үйл ажиллагаагаа эхэлсэн. СХД-ийн Баянхошуу орчмын 8-н хорооны 92,500 иргэн, даатгуулагчид үйлчилж байна. 8 хорооны 10,200 тэтгэвэр авагчтай, 302 байгууллага тайлан тооцоогоо өгч байна.  4000 гаруй сайн дурын даатгуулагчид үйлчилгээ үзүүлж байна.  Тасаг дээр  4 хүний оронтоотой ч ачаалал их тул орлого, тэтгэмж, тэтгэвэр, тэтгэврийн хяналтын байцаагч, эрүүл мэндийн байцаагч хэлтсээсээ нэмж ажиллуулж байна. Эрүүл мэнд, нийгмийн даатгалын бүх үйлчилгээг энэ тасгаас авч байна. Төрийн үйлчилгээ иргэд, даатгуулагчдадаа ойртсонд бүгд  талархаж байна.  

 

-Хороод дээр ажиллахад хүндрэлтэй асуудал тулгардаг уу?

-Хууль тогтоомжид өөрчлөлт орсонтой холбоотойгоор сурталчилгааны материал хуучирсан, шинэчлэх шаардлагатай байна. Бид хүн бүрт тохируулж зөвлөгөө өгдөг ч ойлгохгүй сурталчилгааны материал  нэхэх тохиолдол их гарч байна. Мөн 1990-2000 онд нөхөн даатгалд хамрагдсан иргэд батламжийн хуудсаа аваагүй иргэд олон байна.  Бид хороодын хэсгийн ахлагч нартай хамтран батламжийн хуудсыг эзэнд нь өгөх ажил давхар хийгдэж байна. Ялангуяа 8, 21 дугаар хорооны иргэдэд бүрэн тарааж дууссан, хаяг дээрээ байхгүй шилжсэн иргэдийн хувьд манай хэлтсээс ирээд авах боломжтой.

http://asuudal.mn/more/463

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд