2017 оны 9 сарын 29-ны өдөр Хүүхдийн Хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг устгах аяны  хугацаанд ХҮҮХЭД ХАМГААЛЛЫГ ДЭРГЭДЭЭСЭЭ ЭХЛҮҮЛЬЕ уриан дор арга хэмжээг зохион байгуулан явууллаа. Уг арга хэмжээ нь Хүүхдийг хөдөлмөр эрхлэхээс урьдчилан сэргийлэх, хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийг таслан зогсооход чиглэсэн билээ.

 

Хөдөлмөр эрхэлж байгаа хүүхдүүдийг мэргэжлийн сургалтанд үнэ төлбөргүй хамруулж ар гэрийнхэнд нь бодит зуучлал буюу ажлын байранд зуучлах, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, хандлагыг өөрчлөх сургалтанд хамруулан ажиллагаа. Арга хэмжээнд УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарын ажлын алба, ХХҮХ-н дарга Б.Мөнхбаяр болон холбогдох албаны хүмүүс оролцлоо.

 

Албан бус насан туршийн боловсролын төвд сурч, хөдөлмөр эрхэлдэг 40 хүүхэд, Нарны хүүхэд цэцэрлэгийн бэлтгэл бүлгийн 60 хүүхэд хамрагдаж, Арга хэмжээний хүрээнд хөдөлмөр эрхэлдэг хүүхдүүдийн эцэг эхчүүдэд мэргэжлийн сэтгэл зүйчээр сургалт зохион байгуулж, бичиг баримтгүй 2 хүүхдэд бичиг баримт гардуулан өгч, УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарын ажлын албанаас 10 хүүхдэд  сурагчийн дүрэмт хувцас өгч, 15 хүүхдэд сурагчийн цамц олгож хичээлийн хэрэгсэл болон дулаан хувцас зэргийг гардуулан өглөө.

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд