"ХҮҮХДИЙН ХӨДӨЛМӨРИЙН ТЭВЧИШГҮЙ ХЭЛБЭРИЙГ УСТГАХ" АЯНЫ ХҮРЭЭНД ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН СУРАГЧДЫН ДУНД ЗОХИОН БАЙГУУЛСАН "ХҮҮХДИЙН ХӨДӨЛМӨРИЙН ТЭВЧИШГҮЙ ХЭСБЭРИЙГ УСТГАХ НЬ" СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГ, ГАР ЗУРГЫН УРАЛДААНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦОЖ БУСДЫГАА МАНЛАЙЛСАН СУРАГЧДАД ШАГНАЛ ГАРДУУЛЛАА.
Эссэ бичлэгийн уралдаанд: Сонгинохайрхан дүүргийн нийт 13 сургуулийн сурагчид материалаа ирүүлснээс 65-р сургуулийн 10в ангийн сурагч Э.Отгонбаяр 1-р байр, 9-р сургуулийн 12д ангийн сурагч Г.Дөлгөөнмөрөн 2-р байр, 121-р сургуулийн 10а ангийн сурагч Б.Наранзул 3-р байр, 105-р сургуулийн 12а ангийн сурагч Б.Оюундарь тусгай байр эзэлж бусдыгаа манлайлсан байна.
Гар зургийн уралдаанд: 106-р сургуулийн 4б ангийн сурагч Б.Цэнд-аюуш 1-р байр, 67-р сургуулийн 5е ангийн сурагч Б.Ариунзаяа 2-р байр, 104-р сургуулийн 4б ангийн сурагч Б.Эрдэнэзул 3-р байр, 76-р сургуулийн 5а ангийн сурагч Ч.Золзаяа тусгай байр эзэлж шагналаа гардан авлаа. Хүүхдүүддээ цаашдын сурлага хөдөлмөрт нь амжилт хүсье.