Дүүргийн зорилтот болон эмзэг бүлгийн амьжиргааны чадавхийг дээшлүүлэх, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх зорилгоор нийгмийн салбарт хамтран ажиллахаар БНСУ-ын “Сараанбат” Төрийн бус байгууллатай санамж бичиг байгууллаа.  

Санамж бичгийг Засаг даргын орлогч О.Ганбаатар, БНСУ-ын “Сараанбат” Төрийн бус байгууллагын Монгол дахь салбарын эрхлэгч Э.Дарьсүрэн нар үзэглэлээ.

Санамж бичгийн хүрээнд дүүргийн өрх толгойлсон эмэгтэйчүүд, зорилтот болон нийгмийн эмзэг бүлгийнхэнд хүмүүнлэгийн туслалцаа үзүүлэх, амьжиргааны чадавхийг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх, дүүргийн Эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудыг БНСУ-ын түр болон урт хугацааны сургалтад хамруулах, харилцан туршлага солилцох зэргээр олон ажил хамтран хэрэгжүүлнэ.

“Сараанбат” Төрийн бус байгууллагаас дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад дүрэмт хувцас болон 2-оос дээш насны хүүхдэд зориулсан ханиадны эсрэг витамин зэргийг бэлэглэхээр бэлтгэж байгаа юм. Мөн 5, 23, 1, 17 дугаар хороодод хэрэгжүүлсэн “Дулаан өвөлжье” аяныг энэ жил үргэлжлүүлэхээр ажиллаж байна.

 

 

 

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд