2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний зохион байгуулсан энэхүү арга хэмжээнд дүүргийн болон хамтран ажилладаг томоохон 50 үйлдвэр, аж ахуйн нэгж байгууллагын удирдлага, хүний нөөцийн менежерүүд оролцлоо.

 

Энэхүү сургалт уулзалтын нээлтэнд Засаг даргын Тамгын газрын дарга М.Баяраа, Вагнер Ази Автомотив ХХК-ийн захирал Гаррит Вилсон, дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга Г.Мөнхбаяр нар оролцлоо. “БАЙГУУЛЛАГЫН ХӨГЖИЛД ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖ НӨЛӨӨЛӨХ НЬ” сэдэвт сургалт, уулзалт нь аж ахуйн нэгж байгууллагуудад хөдөлмөрийн бүтээмжээ нэмэгдүүлэх оновчтой арга туршлагыг нэвтрүүлэн зах зээлд өрсөлдөх чадвараа бэхжүүлэн үйл ажиллагаагаа өргөжүүлэх, цалин хөлсийг бүтээмжийн өсөлттэй уялдуулан нэмэгдүүлэх, урамшууллын систем бий болгох, хүний нөөцийг хөгжүүлэх, хөдөлмөр зарцуулалтыг үндэслэлтэйгээр тодорхойлоход дэмжлэг болохуйц өргөн мэдээллээр хангасан үр дүнтэй сургалт болж өндөрлөлөө.  

 

 

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд