Сонгинохайрхан дүүргийн иргэд болон Засаг даргын Тамгын газрын хэлтэс албадууд дүүргийнхээ 14, 15 дугаар хороонд нарс, шинс мод тарилаа. Мөн бусад хорооддоо 1500 хайлаас, хүй 7 худгийн 1 га газарт 3500 хайлаас тарьсан байна. Зөвхөн мод тариад зогсох биш “Номын сантай цэцэрлэгт хүрээлэн” байгуулах төслийг хэрэгжүүлж байгаа юм.

            Төслийн хүрээнд  эхний ээлжинд 8 дугаар хорооны гүнжийн нуурын эрэгт “Номын сантай цэцэрлэгт хүрээлэн” байгуулсан бол өнөөдөр 14, 15 дугаар хороонд байгуулж цаашид бусад хорооддоо энэхүү төслийг хэрэгжүүлэх юм. Төсвийн хөрөнгөөр бус аж ахуйн нэгжүүдтэй хамтран 4-5 газарт “Номын сантай цэцэрлэгт хүрээлэн” байгуулахаар төлөвлөсөн. Энэ нь иргэд цэвэр агаарт ном унших боломжийг бүрдүүлэх, үр хүүхэддээ үлгэр дууриал болох, цаашлаад агаарын бохирдлын эсрэг хэрэгжүүлсэн томоохон ажлын нэг болох юм.

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд