Сонгинохайрхан дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа улсын сургуулиудаас 67 дугаар сургууль анхлан Смарт ангитай боллоо. Тус танхимд мэдээлэл зүйн хичээл болон солонгос хэлний хичээл цахим хэлбэрээр орох юм.

 

Дэлхийн стандартад нийцсэн смарт ангийг 30 сурагчид зориулсан дэлгэц болон сурагч тус бүр таблэттэй хичээллэх нөхцлийг бүрдүүлж тохижуулсан байна. 67 дугаар сургуулийн захирал Б.Чойдорж хэлсэн үгэндээ “Бид зөвхөн мэдээлэл зүй болон солонгос хэлний хичээлийг смарт ангидаа оруулахаас гадна бусад хичээлийн хөтөлбөрийг цахим хэлбэрт шилжүүлэх ажлыг эхлүүлээд байна” гэлээ.

БНСУ-ын Кёнги аймгийн дэмжлэгээр Санмён Их сургууль болон “Samsung electronics” хамтран 2014 оноос хойш хэрэгжүүлж байгаа энэхүү төсөлд Монгол улсын нийт 20 сургууль хамрагдах юм.

 

Смарт ангийн нээлтэд БСШУС-ын яамны Хөрөнгө оруулалт үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Н.Отгонбаяр, УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарын зөвлөх н.Одбаяр, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Баяраа, GSC ТББ-ын захирал Н.Батдорж, Смарт төслийн менежер Им Хэ Сү,Widline компанийн монгол талын захирал С.Баярсайхан, Widline компанийн солонгос талын захирал Жи Хёнг Бэ болон албаны бусад хүмүүс оролцлоо.  

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд