Сонгинохайрхан дүүрэгтэй хамтын ажиллагаатай Япон улсын Шизүока мужийн Хүний нөөцийн хэлтсийн дарга Маешима Ясутоши, ахлах мэргэжилтэн Такагаги Ёшиаки нар Засаг даргын тамгын газрын дарга М.Баяраатай уулзаж, 5 дугаар хороонд байрлах МСҮТ-ийн үйл ажиллагаатай танилцлаа. Төлөөлөгчид МСҮТ-ийн сурагчдаас мэргэжилтэн бэлтгэх болон япон хэл сурах боломжийн талаар ярилцлаа. Япон улсад барилгын болон дэд бүтцийн асуудлаар сургалт явуулах бүрэн боломжтойг онцолж байна.