Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс дүүргийн 25 жил, ОӨУБЕГ-ын 77 жилийн ойн арга хэмжээний хүрээнд тус дүүргийн зорилтот бүлгийн бичиг баримтгүй 83 иргэнийг Нийгмийн хамгааллын тусгай төвтэй хамтран үнэ төлбөргүйгээр бичиг баримтжууллаа.
Бичиг баримтыг Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн, ОӨУБЕГ-ын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газрын дарга Д.Батболд болон дүүрэг, ОӨУБЕГ-ын бусад удирдлагууд гардуулж, амьдралд нь сайн сайхныг хүсэн ерөөлөө. Амьдралын боломжгүйгээс шалтгаалан бичиг баримтаа авч чадахгүй байсан иргэд энэхүү арга хэмжээнд сэтгэл өндөр байгаагаа илэрхийлсэн байна.