Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, Бүгд Найрамдах Турк Улстай харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх ажлын хүрээнд 11 дүгээр сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ахмет Язал, Туркийн Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага /ТИКА/-ын орлогч дарга Бэйрам Полат нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Сонгинохайрхан дүүргийг Туркийн аль нэг дүүрэг, хоттой холбоо тогтоох, харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлэх, ялангуяа хөдөө аж ахуй газар тариалангийн салбарт хамтран ажиллах, техникийн туслалцаа үзүүлэх, боловсрол, эрүүл мэндийн чиглэлээр хамтран ажиллах асуудлаар харилцан санал солилцлоо. Мөн Сонгинохайрхан дүүргийн Тээвэрлэлт үйлчилгээний төвд ачааны машины засвар, үйлчилгээний төв барих төсөл, дүүргийн хороодод Номын сантай цэцэрлэгт хүрээлэн барих төслүүдийг англи, монгол хэл дээр танилцуулж төсөл хэрэгжүүлэхэд санхүүгийн болон техникийн дэмжлэг үзүүлэхийг хүссэн. Үүний хариуд элчин сайд Ахмет Язал Туркийн аль нэг хот, дүүргийг Сонгинохайрхан дүүрэгтэй холбох, харилцаа хамтын ажиллагаа тогтооход зуучлах, дээрх төслүүдийг хэрэгжүүлэхэд Туркийн талаас дэмжлэг үзүүлэхээр боллоо.

 

 

Уулзалтад Засаг даргын Төсөл хөтөлбөр, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагаа хариуцсан орлогч дарга Л.Оргил, Засаг даргын дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч дарга О.Ганбаатар, Засаг даргын Тамгын газрын дарга М.Баяраа, Засаг даргын Тамгын газрын Төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналт, шинжилгээний хэлтсийн дарга А.Батсайхан, Хэвлэл мэдээлэл, гадаад харилцааны тасгийн дарга М.Солонго нар оролцлоо. 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд