Өнөөдөр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Б.Бат-Эрдэнэ нар Сонгинохайрхан дүүргийн 4-р хороонд үйл ажиллагаа явуулдаг “Хөх тэнгэрийн мөнхийн гэрэл” ХХК-ны эко түлш үйлдвэрлэх тоног төхөөрөмжтэй танилцлаа.

 

Тус компанийн хувьд 3500 ккал/кг илчлэг бүхий түүхий чулуун нүүрсийг боловсруулж, 5200 ккал/кг илчлэг бүхий болгож жилд 63.000 тонн хагас кокс үйлдвэрлэх боломжтой болно. Энгийн түүхий нүүрс нь 3 цаг шатдаг бол хагас коксжуулсан нүүрс нь 5 цаг шатдаг байна. Түүнчлэн жилд 2800 тонн мазут болон ахуйн зориулалтын хийг үйлдвэрлэх боломжтой юм байна.

Үүний дараагаар Баянхошуу дэд төвийн үйл ажиллагаатай танилцаж, улмаар утааны голомтод үйл ажиллагаа явуулдаг Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн Баянхошуу дахь амбулаториор зочилж, үйл ажиллагаатай нь танилцсан юм.

 

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд