Баялаг бүтээгч бүрт хүрсэн бодлого хэрэгжүүлэх зорилгоор аж үйлвэрийн нэгдсэн системд үйлдвэрлэл эрхлэгчдийг нэгтгэх үйл ажиллагааг зохион  байгуулах зорилгоор  аймаг, нийслэл, дүүргийн Засаг дарга нар, үйлдвэрлэл эрхлэгсдийг оролцуулсан цахим хурал өчигдөр боллоо. Цахим хурлыг нээж Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар, Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан нар үг хэлсэн. Үргэлжлүүлэн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд аж үйлдвэрийн нэгдсэн тооллогын бэлтгэл ажил, цаашид үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих бодлого, чиглэлийнхээ талаар танилцууллаа. 

Цахим хурлын гол зорилго Монгол Улсын хэмжээнд тогтвортой үйл ажиллагаа явуулж буй боловсруулах үйлдвэрүүдийг нэгдсэн мэдээллийн санд нэгтгэж, бодлого боловсруулагч болон үйлдвэрлэл эрхлэгч, худалдан авагч, хөрөнгө оруулагчдыг холбосон мэдээллийн нэгдсэн платформ үүсгэж, баялаг бүтээгч  бүрт хүрсэн бодлого хэрэгжүүлэхэд оршиж байна.

 

http://ulaanbaatar.mn/Home/newsdetail?dataID=28309

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд