Турк улстай хамтын ажиллагааны хүрээнд 3 дахь жилдээ уламжлал болгон дүүргийн зорилтот бүлгийн 50 өрхөд тусламж үзүүллээ. Утааны эсрэг авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээтэй уялдуулан дээрх өрхүүдэд цахилгаан халаагуур гардуулж байгаа бөгөөд 6 сарын баталгаат хугацаа өгч байгаа юм.

Өнгөрсөн жилийн хувьд хүнсний тусламж үзүүлж байсан бол энэ жил бодит байдлын судалгаа гарган хамгийн хэрэгтэй зүйлээр туслаж хамтран ажиллаж байгааг Турк улсын ЭСЯ-ны Нийгэм соёлын хэрэг эрхлэх газрын төлөөлөгч Сабри Дэмир онцоллоо. Тусламжийг Турк улсаас Монгол улсад суугаа элчин сайдын орлогч Хусэйн болон албаны хүмүүс гардуулсан юм. Зочдыг дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн, Тамгын газрын дарга Д.Төмөрбаатар нар хүлээн авч уулзан цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.  

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд