Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны яам, Дэлхийн зөн Герман олон улсын байгууллагын санхүүжилтээр 2015 оноос хэрэгжүүлж эхэлсэн “Өрхийн амьжиргааг сайжруулах, сүрьеэ өвчлөлийг бууруулах зорилтот төсөл”-д хамрагдсан Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн нийт 250 өрх өнөөдөр 3 жилийнхээ үр дүнг дүгнэлээ.

Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар, Дэлхийн зөн олон улсын байгууллагаас 460.000 еврогийн дэмжлэгийг үзүүлж энэхүү төслийг хэрэгжүүлжээ. Нийт санхүүжилтийн 70 хувь буюу 326.200 евро нь орлого нэмэгдүүлэх үйл ажиллагаанд зориулагдсан бол үлдсэн 30 хувийг нь сүрьеэ өвчлөлийг бууруулахад зарцуулжээ.

Ингэснээр сүрьеэ өвчнөөр өвчилсөн иргэдийн 71 хувь нь эдгэрч, өрхийн орлого 141.000 төгрөгөөс 1.000.000 хүртэл нэмэгдсэн байна. Төслийн хугацаанд мэргэжлийн 25 байгууллагатай хамтран 139 хүнийг 14 төрлийн ур чадвар олгох, мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулж мэргэжлийн үнэмлэхтэй болгосон байна.

 

Түүнчлэн 144 өрхөд 162.890.140 төгрөгний үнэ бүхий тоног төхөөрөмж, түүхий эд материал, эргэлтийн барааг буцалтгүй тусламж хэлбэрээр олгосон тухайгаа төслийн багийнхан хэлж байсан юм.

 

 

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд