Өнөөдөр 25-р хороо буюу Зүүн салаанд байрлах 104 дүгээр сургуулийн өргөтгөлийн барилгын нээлтийн ажиллагаа боллоо. Анх 2006 онд тус сургуулийн барилгыг Японы “Жайка” олон улсын байгууллагын хөрөнгө оруулалтаар 720 хүүхдийн хүчин чадалтайгаар барьж байсан.

Ашиглалтанд орсноос хойш 2008 оноос эхлэн 3 ээлжээр хичээллэж байгаа. Тэгвэл өнөөдөр 640 хүүхдийн хүчин чадалтай хичээлийн байр ашиглалтанд орж тус сургууль 3 ээлжээс хэвийн 2 ээлжинд шилжиж байна.

Өргөтгөлийн барилгыг улсын төсвийн 3.8 тэрбум төгрөгийн санхүүжилтээр 2015 оноос эхлэн барьж, 2016 онд ашиглалтанд орохоор төлөвлөсөн байсан ч санхүүгийн хүндрэлийн улмаас царцан, улмаар 2017 онд үлдэгдэл төсөв батлагдан, энэ онд бүрэн ашиглалтанд ороод байна. Барилгын гүйцэтгэгчээр “Фүжи-Алтай” ХХК ажилласан юм.

Түүнчлэн 104-р сургууль Сонгинохайрхан дүүргийн 2010, 2016 оны тэргүүний байгууллагаар шалгарч байсан.

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд