Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газар болон Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас санаачлан зохион байгуулж буй “Ирээдүйн эзэд-2018” мэргэжил сонголтын аяны нээлт Сонгинохайрхан дүүрэгт боллоо.

Арга хэмжээнд Ерөнхий боловсролын 12, 62 дугаар дунд сургуулийн 800 орчим ахлах ангийн сурагчид оролцсон бөгөөд аяны үйл ажиллагааг Сонгинохайран дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн нээж, УИХ-ын гишүүн Н.Учрал ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, мэргэжлээ хэрхэн зөв сонгох талаар, хувь хүний хөгжлийн тухай, Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир “Хязгаар үгүй мөрөөд” сэдвээр оролцогчдод тус тус мэдээлэл, зөвлөгөө өглөө.

Аяныг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, Боловсролын хэлтэстэй хамтран зохион байгууллаа. Тус аяныг дүүргийн төрийн болон төрийн бус ерөнхий боловсролын 22 сургуулийн 5300 гаруй ахлах ангийн сурагчийг хамруулан энэ сарын 09-нөөс 23-ны өдрийг хүртэл зохион байгуулах бөгөөд Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдыг мэргэжлээ зөв сонгоход нь дэмжлэг үзүүлэх, мэдээллээр хангах зорилгоор мэргэжлээ зөв сонгох сургалт, лекцийг сурагчдад хүргэх юм. Мөн мэргэжлийн чиг баримжаа олгох 5 төрлийн цогц тестэнд хамруулж, түүндээ тулгуурласан ганцаарчилсан болон бүлгийн зөвлөгөө өгч ажиллана.

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд