Дүүргийн улсын төсөвт ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын дунд архив, албан хэрэг хөтлөлтийн чиглэлээр зохион байгуулж байгаа болзолт уралдаан өнөөдрөөс эхэллээ.

            “Шилдэг байгууллага-2018 болзолт уралдаан зарлах тухай” дүүргийн Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 11-нй А/181 дүгээр захирамжийг хүлээн авч хэрэгжүүлэх ажлын нээлт өнөөдөр 62 дугаар сургууль дээр болж сургууль, цэцэрлэгүүдийн захирал, эрхлэгч нар, архивын ажилтнууд бүрэн оролцлоо.

Болзолт уралдааныг нээж, дүүргийн Засаг даргын орлогч Н.Алтаншагай “Танай байгууллагын захирал, эрхлэгчийн гаргасан тушаал, байгууллага, иргэдтэй харицсан албан бичиг нь  танай байгууллагыг харуулах “нүүр царай” гэж ойлгож болно. Иймээс баримт бичгийг боловсруулахдаа заавар, стандартыг хэрэгжүүлж хэвших чиглэл өгч байна” гэж онцлон тэмдэглэв.

Болзолт уралдааны нээлтийн дараа албан хэрэг хөтлөлтийн зохион байгуулалт, цахим архив, албан хэрэг хөтлөлтийн талаар Архивын ерөнхий газрын хэлтсийн дарга А.Болд сургалт явуулав.

Мөн дээрх байгууллагуудын архив, албан хэрэг хөтлөлтийн өнөөгийн байдал, анхаарах асуудлаар дүүргийн Архивын тасгийн дарга Д.Батхуяг танилцуулга хийж чиглэл өглөө.

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд