Өнөөдөр 30-р хорооны 125-р цэцэрлэгийн нээлт, 26-р хорооны 253-р цэцэрлэгийн нээлт, Улаанчулуутын хогийн цэгт баригдах 75 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэгийн шав тавих ёслол боллоо.

Дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэнгийн санаачилгаар 30 дугаар хороонд 125-р цэцэрлэгийн өргөтгөлийг хувийн хэвшлийн Оргил зуурмаг ХХК-тай хамтран ашиглалтад орууллаа. Төсвийн хөрөнгөөр бус 100 хувь хувийн хэвшлийн хөрөнгөөр ашиглалтад орж байгаа 125-р цэцэрлэгийн өргөтгөл 100-120 хүүхдийн хүчин чадалтай. 

Тус хороонд цэцэрлэгийн насны 640 хүүхэд байдгаас 200 нь цэцэрлэгт хамрагддаг байна. 

Дүүргийн 26 дугаар хороонд улсын төсвийн хөрөнгөөр 250 хүүхдийн хүчин чадалтай 253 дугаар цэцэрлэг шинээр нээгдлээ. Мөн Улаанчулуутын хогийн цэг орчимд амьдарч байгаа хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулах зорилгоор дүүргийн Засаг даргын Тамгын газар, Нямбаатар сан, Нарны хүүхдүүд-2 төсөл хамтран 75 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэгийн шавийг тавьсан байна. тус цэцэрлэг 2019 оны хичээлийн жилд ашиглалтад орох бөгөөд хогийн цэг дээр ажиллаж байгаа иргэдийг ажлын байраар хангах, тэдний хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулах томоохон төсөл хэрэгжиж байна.

Дүүргийн хэмжээнд цэцэрлэгийн насны 34 мянга гаруй хүүхэд байдгаас 66 хувь нь дүүргийн цэцэрлэгт хамрагдаж байна. Сонгинохайрхан дүүрэгт 2018-2019 онд нийт 12 цэцэрлэг шинээр баригдахаар төлөвлөгдсөн.

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд