Ерөнхий боловсролын сургуулиудад сурагчдын сурах үйл ажиллагааг үр дүнтэй явуулах үүднээс сургуулийн орчинд харилцаанд оролцож буй хүмүүсийн сэтгэл зүйн эрүүл байдлыг хангахад чиглэсэн сэтгэл зүйн мэргэжлийн үйлчилгээг үзүүлэх, сэтгэл зүйн үйлчилгээг таниулах зорилготой явагддаг ажил маань энэ жил 3 дах жилдээ зохион байгуулагдлаа. Энэ удаа бид 2018 оны 02 сарын 26-ны өдрөөс 04 сарын 19-ны өдрийг хүртэл дүүргийн ерөнхий боловсролын 122, 129, 12, 124, 106, 123, 134, Ирээдүй цогцолборын 7 сургууль, Толь зэрэг нийт 15 сургуулиудад сэтгэл зүйн албаны сэтгэл зүйчид ажиллаж амжилттай дууслаа.

Ажиллах хугацаандаа “Нөхөрлөл бол хамгийн сайхан бэлэг”, “Бүтээлч сэтгэлгээ, хандлага”, “Дэлгэцийн донтолт”, “Мэргэжил сонголт”, “Би нөхөрсөг найз”, “Үе тэнгийн харилцаа”, “Нийгмийн хэм хэмжээ”, “Шилжилтийн насны онцлог” сэдвүүдээр сурагчдад, "Хүүхдийн нас, сэтгэхүйн онцлог, хүмүүжлийн эерэг арга" сэдвээр эцэг, эх, багш ажилчдын дунд сургалтыг зохион байгуулсан. Мөн сурагчдад болон тэдний эцэг эх, багш, нийгмийн ажилтнуудад сэтгэл зүйн ганцаарчилсан зөвлөгөө өгч ажиллалаа. Түүнчлэн мэргэжил сонголтын цогц тестэнд ахлах ангийн сурагчдыг хамруулж, үр дүнг боловсруулж байна.

Дүүргийн Хүүхдийн холбооны "Хүүхэд бидний нүдээр" анхдугаар чуулганаас хамгийн их гарсан санал болох “сургуульд сэтгэл зүйч ажиллах хэрэгтэй байна” гэсэн саналын дагуу энэ жил илүү өргөн хүрээнд ажиллаж, сурагчдын сэтгэл зүйн асуудлуудад эерэгээр нөлөөлж, багш, эцэг, эхчүүдэд дэмжлэг үзүүлж ажилласан үр дүнтэй ажил болж өндөрлөлөө. Цаашид энэхүү ажлыг илүү урт хугацаанд явуулахаар төлөвлөөд байна.

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд