Монгол Улсын хөгжлийн тулгуур болсон өсвөр үе, оюутан залуучуудад эерэг хандлага төлөвшүүлж, залуучуудын нийгмийн оролцоо, ёс суртахуун, хариуцлага, харилцааны эерэг соёлыг нэмэгдүүлэх, гэмт хэрэг, сөрөг зан үйл, хорт зуршлаас урьдчилан сэргийлэх, чөлөөт цагаа хэрхэн зөв боловсон өнгөрөөх тухай мэдлэгийг олгох зорилготой “Эерэг хандлагыг эрүүл дадлаас эхлүүлцгээе” сургалтыг нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар болон Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, “Эрдэнэ тав” ТББ-тай хамтран 2018 оны 04 сарын 30-ны өдөр “Чингис Соосэ” Олон улсын их сургуулийн зааланд зохион байгууллаа.

Сургалтад дүүргийн Ерөнхий боловсролын 42, 65 дугаар сургуулийн ахлах ангийн сурагчид, Чингис Соосэ Олон Улсын Харилцааны сургууль, Их засаг Олон улсын их сургууль, Эдийн засгийн сургууль, Чингис Соосэ Олон Улсын их сургуулийн дэргэдэх МСҮТ-ийн оюутнууд, нийт 1000 гаруй залуучууд хамрагдлаа.

Тус сургалтаар “Хязгаар үгүй мөрөөд” сэдвээр Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир, “Эерэг хандлагыг эрүүл дадлаас эхлүүлцгээе” сэдвээр Сэтгэцийн эрүүл мэндийн төвийн их эмч Ж.Гантулга, “Нийслэлийн иргэний дагаж мөрдөх 10 зөв дадал” сэдвээр “Эрдэнэ тав” ТББ-ын тэргүүн Н.Энхбаатар нар мэдээлэл хийлээ.

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд