Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Ар гүнт”-ийн давааны арын 400 гаран метр шороон зам ихээр эвдэрч, авто машин зорчиход хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн.

Мөн тус замын хашлагыг машин мөргөж, хэд хэдэн газарт эвдрэл үүсч осол аваар гарах нөхцөлийг бүрдүүлээд байна. Түүнчлэн тус хорооны нутаг дэвсгэр Рашаантаас Жаргалант тосгон руу явах зам дагуу 400 гаран метр замын хөвөө үерийн усанд эдэгдэн нарийсч авто зам тасрах эрсдэл үүсээд байна.

Иймээс дүүргийн зүгээс Нийслэлийн Авто замын хөгжлийн газар болон холбогдох байгууллагууд руу мэдэгдэж, яаралтай засварлах ажлыг зохион байгуулж байна. Иймд иргэд та бүхэн тухайн хэсгээр зорчих бол замын хөдөлгөөний дүрмийг баримталж, анхаарал болгоомжтой зорчино уу.

 

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд