Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл хамтран төр захиргаа, хууль хяналтын байгууллагын хоорондын ажлын уялдаа холбоо, хамтын ажиллагааг идэвхжүүлэх, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийн биелэлтийн үр дүнг хэлэлцэн, цаашид авах арга хэмжээг хамтран төлөвлөх зорилготой

 

 “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хүний эрхийг хангах ажилд төр захиргаа, хууль хяналтын байгууллагуудын оролцоо” сэдэвт зөвлөгөөнийг  2013 оны 03 дугаар сарын 22-ны өдөр олон улсын “Найрамдал” төвд зохион байгууллаа.

Зөвлөлгөөнд урилгаар Нийслэлийн Цагдаагийн газрын дэд дарга цагдаагийн д/х Ч.Болдбаатар, Нийслэлийн Засаг даргын тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга С.Отгонгэрэл, мэргэжилтэн Ц.Ижилмөрөн, Авилгатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан, комиссар А.Дэлгэрбаяр нар оролцлоо.

Зөвлөлгөөнийг нээж дүүргийн ИТХ-ын дарга Х.Нямбаатар үг хэлсэн. Хэлсэн үгэндээ гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журмыг сахин хамгаалах, урьдчилан сэргийлэх ажилд иргэд, олон нийтийг татан оролцуулах замаар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг илүү үр дүнтэй, шинэ шатанд гаргах нөхцлийг бүрдүүлэх, төр захиргаа, хууль хяналтын байгууллага, иргэд аж ахуйн нэгжүүдийн хоорондын ажлын уялдаа холбоо, хамтын ажиллагааг идэвхижүүлэн, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлын хөтөлбөр төлөвлөгөөний биелэлт, үр дүнг хэлэлцэн, цаашид авах арга хэмжээг хамтран төлөвлөх, энэ чиглэлээр хэрэгжүүлэх ажлаа тодорхой ярилцаж, шинэлэг санал санаачлага дэвшүүлэхийг хүслээ.

 

Мөн дүүргийн Засаг дарга М.Чинболд зөвлөлгөөнд оролцогчдод амжилт хүсч үг хэллээ.  Хүний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалах үүрэг бүхий төрийн албан хаагчид нь ямар ажил мэргэжилтэй байхаас үл хамааран өөрийн үйл ажиллагаа, чиг үүргийн хүрээнд хүний эрхийн ажилтан, хамгаалагч байхыг шаарддаг, үүний тулд төрийн албан хаагчид, тэр дундаа төлбөрийн чадваргүй иргэдтэй ажилладаг албан хаагчдад хүний эрхэд суурилсан хандлага, арга зүйд суралцах хэрэгцээ, шаардлага нэлээдгүй тулгарч байгаа талаар онцлон тэмдэглээд, зөвлөлгөөн нь дүүргийн нутаг дэвсгэрт үйлдэгдэж байгаа гэмт хэргийн шалтгаан нөхцөл, нөлөөлөх хүчин зүйлүүд, тэдгээрийг арилгах арга зам, оногдуулж байгаа ялын байдлыг судалж, цаашид төрийн болон хуулийн байгууллагуудаас авах арга хэмжээг тодорхойлох, урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд иргэд олон нийтийн үүрэг оролцоог нэмэгдүүлж, техникийн болон зохион байгуулалтын шинжтэй шинэлэг арга хэрэгслүүдийг нэвтрүүлэх боломж нөхцлийг нээж, цаг үеэ олсон, онол практикийн өргөн ач холбогдолтой чухал арга хэмжээ гэж дүгнэж хурлаас гарах шийдвэрүүдийг хэрэгжүүлж бодит үр дүнд хүрч ажиллахыг үүрэг болголоо.

 

            Зөвлөлгөөнд  дүүргийн прокурор Т.Баярсайхан “Эдийн засгийн гэмт хэргийн шалтгаан нөхцөл”, Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан комиссар А.Дэлгэрбаяр “Албан тушаалтан танд юуг хуулиар зөвшөөрч, юуг хориглох вэ?”, дүүргийн шүүхийн Тамгын албаны дарга Д.Батсайхан “Шүүхийн иргэдийн төлөөлөгчдийн эрх зүйн байдлын тухай хуулийн талаар”, ЗЦТ-ын дарга, цагдаагийн х/ч Д.Жавхлантбаатар “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийн өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээ”, Цагдаагийн I хэлтсийн дарга Б.Батсуурь “Хулгайн гэмт хэргийн нөхцөл байдлын талаар” ,Цагдаагийн II хэлтсийн дарга Т.Бакыт “Архидан согтуурахтай тэмцэх тухай” сэдвээр тус тус илтгэл тавьсан юм.

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд