Япон улсын Засгийн газрын “Өвсний үндэс” төслийн 133.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн 117 дугаар цэцэрлэгийн засварын ажлын гүйцэтгэлтэй дүүргийн Засаг даргын орлогч Л.Оргил, Японы элчин сайдын яамны эдийн засгийн хамтын ажиллагааны хэлтсийн дарга Мияшита Хиромичи нарын тэргүүтэй холбогдох албаны хүмүүс танилцлаа.

       Тус уулзалтаар талууд “Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд хийсэн ажлын үр дүн, ач холбогдлын талаар санал бодлоо солилцон, төслийг цаашид хэрхэн үргэлжлүүлэх, хэрхэн хамтарч ажиллах талаар болон сургууль, цэцэрлэгүүдийн барилгын их засварын ажлуудыг үргэлжлүүлэн хийхээр хэлэлцэн тохиролцлоо. Юуны түрүүнд, 2018-2019 оны хичээлийн жилд 92 дугаар цэцэрлэгийн барилгын засварын ажлыг хийж гүйцэтгэхээр шийдвэрлэлээ.

       117 дугаар цэцэрлэг нь нийслэлийн хэмжээнд томоохон цэцэрлэгийн тоонд багтдаг бөгөөд цэцэрлэгийн үндсэн барилга нь 1987 онд ашиглалтад ороод 31 жил болж байна.

       Энэ хугацаанд барилгын дээвэр болон дотор цэвэр усны шугам нь олон жилийн туршид элэгдэж муудан үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй болж, бороо цас орохоор дээврээс ус нэвтэрч, ангийн хана тааз норж хөгц үүсч хүүхдийн эрүүл аюулгүй орчинд сөргөөр нөлөөлж эхэлсэн байна.

      “Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд Японы элчин сайд, дүүргийн Засаг даргатай байгуулсан хамтран ажиллах гэрээний дагуу 117 дугаар цэцэрлэгийн дээвэр, цэвэр усны шугамны засварын ажил 2018 оны 6-р сарын 10-наас 8-р сарын 25-ны хооронд хийгдэж, ажлыг дүүргийн ЗДТГ, Захиалагчийн ажлын албаны хамтарсан ажлын хэсэг хүлээж авсан байна.

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд