Дүүргийн Архивын тасгаас улсын төсөвт сургууль, цэцэрлэгүүдийн архив, албан хэрэг хөтлөлтийн ажилтнуудын дунд “Дүүргийн архивын нөхөн бүрдүүлэлтийн арга зүй, зохион байгуулалт” сэдвээр нэгдсэн сургалт зохион байгууллаа.

Сургалтад дүүргийн 19 сургууль, 66 цэцэрлэгийн архив, бичиг хэрэг хариуцсан ажилтнууд хамрагдав.

Төлөвлөгөөний дагуу 2018 онд 45 сургууль, цэцэрлэг дүүргийн архивын баримтаар дүүргийн архивт нөхөн бүрдүүлэлт хийнэ.

Нэгдсэн сургалтыг дүүргийн Архивын тасгийн дарга Д.Батхуяг нээж хэлэхдээ “Сургууль, цэцэрлэгүүдийн архивын ажлыг эрчимжүүлэх талаар тодорхой ажлуудыг зохион байгуулж, үр дүн гарч байна. Тухайлбал, Дүүргийн Засаг даргын захирамжаар “Шилдэг байгууллага-2018” болзолт уралдаан зарласан. Байгууллагууд идэвхитэй оролцож байна. Болзолт уралдааны шагналыг 12 дугаар сарын эхээр болох Архивчдын өдрөөр гардуулна” гэв.

Энэ сургалт нь мэргэжил, арга зүйг практик үйл ажиллагаатай хослуулснаараа онцлогтой боллоо.

 

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд