Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга ажиллагаанд төрийн болон аж ахуйн нэгж, байгууллага, албад, мэргэжлийн анги, ард иргэдийг сургаж дадлагажуулах зорилгоор дүүргийн Гамшгаас хамгаалах иж бүрэн сургалтыг зохион байгуулж байна.

             Сургуулилтыг нийслэлийн Засаг даргын А/41 дүгээр захирамж, дүүргийн Засаг даргын А/471 дүгээр захирамжийг тус тус үндэслэн зохион байгуулж байгаа бөгөөд дүүргийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах 14 алба, мэргэжлийн 35 анги, төрийн болон төрийн бус 229 байгууллагын 2585 алба хаагч, 50 техник хэрэгсэлтэйгээр цугларч, бэлтгэл, бэлэн байдлаа шалгууллаа.

Иж бүрэн сургууль нь “Бүх шатны нутгийн захиргааны байгууллага, гамшгаас хамгаалах орон нутгийн албад, мэргэжлийн анги, аж ахуйн нэгж байгууллага, төрийн бус байгууллагын гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал, удирдах бүрэлдэхүүний хамрилцан ажиллагааг сайжруулах зорилготойгоор зохион байгуулагдаж байгаа бөгөөд тус дүүргийн удирдах бүрэлдэхүүн өгөдсөн цагийн байдлын дагуу ажиллах команд штабын дадлага сургуулиар үргэлжилж байна.

 

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд