Сонгинохайрхан дүүргийн Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих мэдээлэл, сургалтын төвд бүртгэлтэй 1000 гаруй аж ахуйн нэгж байгууллага, хувь хүмүүс одоогийн байдлаар баялаг бүтээж, бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.

Тэдний бараа бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх, борлуулалтын нэгдсэн цэг байгуулах тухай Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан байдаг. Үүний дагуу өнөөдөр “Эрин” хорооллын “Mongolian outlet” дэлгүүрийн 2 давхарт “Сонгинохайрхан outlet” дэлгүүрийг нээлээ.

Дэлгүүр 150м2 талбайтай бөгөөд одоогийн байдлаар уг дэлгүүрт 100 гаруй үйлдвэр эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүн тавигдсан байна. Цаашид дэлгүүрээ агуулахтай болгож, илүү олон үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг байршуулж, иргэдэд холбох гүүр нь болж ажиллахаар төлөвлөж буйгаа Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих мэдээлэл, сургалтын төвийн хамт олон хэлж байсан юм.

Тус дэлгүүрт одоогоор зөвхөн бэлэн бараа бүтээгдэхүүн зарагдаж байгаа бөгөөд бөөнөөр болон үйлдвэрийн үнээр худалдаалагдаж буйгаараа бусад дэлгүүрээс онцлогтой аж. 

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд