Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 11-р тогтоолоор батлагдсан “Халдварт өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөр”, Эрүүл мэндийн сайдын 2014 оны 385 дугаар тушаалын дагуу улсын хэмжээнд “дархлаажуулалтын 10 хоног”-ийг жилд 2 удаа зохион байгуулдаг.

Энэ жилийн тухайд улсын хэмжээнд ДЭМБ-ын гэрчилгээтэй БНСУ-ын “Грийн кросс” үйлдвэрийн 125 мянган хүн тун вакциныг хүлээн авч, сайн дурын дархлаажуулалтыг эхлүүллээ.

Уг вакцинаар эмч, эмнэлгийн ажилчид, нийслэлийн 160 гаруй цэцэрлэгийн  хүүхэд, замын цагдаа, онцгой байдлын албан хаагчид зэрэг зорилтот бүлгийн хүн амыг үнэ төлбөргүй дархлаажуулах юм.

Сонгинохайрхан дүүргийн тухайд эрүүл мэндийн байгууллагын 920 ажилтан, 33 цэцэрлэгийн 15.338 хүүхэд, 65 болон түүнээс дээш насны иргэд, архаг хууч өвчтэй хүмүүс болон жирэмсэн эмэгтэйчүүд буюу эрсдэлт бүлгийн 1088 иргэн нийлсэн нийт 17.346 иргэн уг дархлаажуулалтад хамрагдах юм. 

 

 

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд