Сонгинохайрхан дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг, бүртгэлтэй 74 төрийн бус байгууллагаас тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа 13 “Олон улсын төрийн бус байгууллага”-ын төлөөлөлтэй уулзах “БАЯРЛАЛАА” уулзалтыг 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр зохион байгууллаа.
Уулзалтад Дэлхийн зөн Монгол ОУБ-ын “Толгойт”, “Сонгинохайрхан”, “Баянхошуу” орон нутгийн хөгжлийн хөтөлбөр, Нийслэлийн бүсийн дарга, “Сараанбат”, “Гүүд пеопле”, “Гүүд нейборс”, “Жи Си Ай” байгууллага, “Холт интернейшнл”, “Мөнх тогтвортой хөгжил сан” олон улсын төрийн бус байгууллагууд, “Тайваний хүүхэд гэр бүлийг дэмжих сангийн Монгол дахь төлөөлөгчийн газар” болон дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч Д.Баярсайхан, Э.Ниндэв, Э.Ууганцэцэг нар оролцлоо.
Уулзалтыг дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн нээж, цаашид хэрэгжүүлэх шаардлагатай үйл ажиллагааны чиглэлээр товч мэдээлэл өгөн, 2019 онд хамтран ажиллах чиглэлийг тодорхойллоо.
“Баярлалаа” арга хэмжээнд оролцсон “Гүүд пеопле” Олон Улсын байгууллага 1 дүгээр хороонд, “Тайваны хүүхэд гэр бүлийг дэмжих сан” 4 дүгээр хороонд 100 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэг, номын сантай цэцэрлэг байгуулахаар амлалт өглөө.
Мөн “Сараанбат” олон улсын байгууллагатай “Халдварт өвчинтэй тэмцэх, сэргийлэх” дэд хөтөлбөрийн хүрээнд үе тэнгийн сургагч багш бэлтгэх, жишиг сургалтын кабинет байгуулах ажлыг зохион байгуулахаар “САНАМЖ БИЧИГ”-т гарын үсэг зурлаа.