УИХ-ын гишүүн Х.Нямбаатарын санаачилгаар хэрэгжиж буй “Шийдэл” төслийн хүрээнд өнөөдөр 143 хүн газрын гэрчилгээ гардан авлаа. Уг арга хэмжээнд УИХ-ын гишүүн Х.Нямбаатарын бие төлөөлөгч, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хот байгуулалт, байгаль экологи, газрын асуудал хариуцсан ажлын хорооны дарга Б.Баттулга, дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Н.Мөнхбаатар, ИТХ-ын Төлөөлөгч, Тэргүүлэгч, 3 дугаар хорооны Засаг дарга Б.Соёл-Эрдэнэ, Нийгмийн салбарын төслүүдийн удирагч, дүүргийн Засаг даргын орлогч Д.Ундармаа, ИТХ-ын Ажлын албаны Зохион байгуулалтын хэлтсийн дарга Э.Нансалмаа, 4 дүгээр хорооны Засаг дарга М.Энхманлай, 5 дугаар хорооны Засаг дарга Э.Батбаяр 6 дугаар хорооны Засаг дарга С.Очир, дүүргийн Газрын албаны ахлах мэргэжилтэн Г.Батзориг нар оролцлоо.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар уг төслийг 2014 онд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар ажиллаж байхдаа санаачлан эхлүүлж байсан бөгөөд газар дээрээ олон жил амьдарч байгаа боловч газрын гэрчилгээгээ авч чадаагүй иргэдийн асуудлыг шийдвэрлэх, хашаандаа 3 ба түүнээс олон айл амьдардаг, өрх тусгаарласан боловч өөрийн гэсэн газаргүй залуучуудыг дэмжин шинэ газар олгох, иргэний бичиг баримтын зөрчилтэй иргэдийн бичиг баримтын зөрчлийг арилгах зэрэг иргэдийн өмнө тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор эхлүүлж байсан юм.

Төсөл хэрэгжиж эхэлсэнээс хойш нийт 2500 гаруй иргэний газрын асуудлыг шийдвэрлэж, 250 гаруй иргэний бичиг баримтын зөрчлийг дүүргийн Иргэний бүртгэлийн хэлтэстэй хамтран шийдвэрлэсэн байдаг юм.

Тэгвэл төсөлд хандан өргөдөл гаргасан ч асуудлаа шийдвэрлүүлж чадаагүй байсан 360 хүний материалыг 2018 онд дахин бүрдүүлж газрын албанд уламжлан ийнхүү эхний ээлжийн 143 хүний гэрчилгээг өнөөдөр гардуулсан юм. Үлдсэн 200 орчим хүний газрын гэрчилгээг 2019 оны 2 дугаар улиралд батгаан шийдвэрлэхээр ажиллаж байгаа юм.

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд