Дүүргийн 24, 25 дугаар хорооны Богинын ам, Ухны ам, Хустайн ам, Их хадатын ам, Бага хадатын аманд байрлах аж ахуйн нэгж, айл өрхүүдэд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ухуулга сурталчилгааг 2019 оны 4 дүгээр сарын 05-08-ны өдрүүдэд хийж, хавар, намрын хуурайшилтын улиралд ногоон бүсэд зөвшөөрөлгүй аялал, зугаалга, ажил үйлчилгээ явуулж, байгалийн дагалдах баялагийг ашиглахыг хориглох, хулгайгаар мод бэлтгэх явдлыг таслан зогсоох, аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн хамтын ажиллагааг сайжруулах, ой, хээрийн түймэртэй тэмцэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор оршин суугчдаар БАТАЛГАА гаргууллаа. Тус баталгааг зөрчсөн тохиолдолд аж ахуйн нэгж байгууллага, иргэнд холбогдох хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ авахыг анхаарууллаа. Тус арга хэмжээг дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн 2 дугаар хэлтэс, 24, 25 дугаар хорооны ажлын алба хамтран зохион байгууллаа.

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд