Нийслэлийн ЗДТГ-аас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Авто машингүй өдөр” арга хэмжээ  3 сарын 31-ний өдөр буюу өнгөрсөн ням гаригт  боллоо.” Авто машингүйгээр цэвэр агаарт хамтдаа” уриан доор зохиогдсон тус арга хэмжээнд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газар зохион байгуулалт сайтай, идэвхитэй оролцсон юм.

 

Тус арга хэмжээний үеэр 10:00-17:00 цагийн хооронд Баруун 4 замаас Зүүн 4 замын уулзвар, Бага тойруугийн Хувьсгалчдын өргөн чөлөө-Залуучуудын өргөн чөлөө, Сөүлийн гудамжны автозамын хөдөлгөөнийг хязгаарлан нийслэлийн 6 дүүрэг хуваарилагдсан байршилд өөрсдийн үйл ажиллагаагаа явуулсан.

 Сонгинохайрхан дүүргийн хувьд Номин их дэлгүүрийн өмнөх талбайд тус өдөрлөгт зориулсан үйл ажиллагаа явуулсан. “Anymone”, амьд хөгжмийн “Stay” хамтлагууд, “Дижитал” хамтлагийн дуучин Эрка нар ая дууны мэнд дэвшүүлж, дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн хамт олноос амьсгалын дасгал, эмнэлгийн анхны болон амилуулах суурь тусламж үзүүлэх сургалт зэрэг олон арга хэмжээ зохион байгууллаа. Хэдийгээр цастай байсан ч Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулдаг унадаг дугуйн монгол брэнд “Атилла” компанийнхан дугуйн үзүүлэх тоглолт явуулж, 1000 дугуйн парадад Сонгинохайрханчуудыг дугуйгаар ханган оролцуулсан юм.

Цастай, цэвэр агаар сэнгэнэсэн нэгэн өдрийг нийслэлчүүд автомашингүйгээр гэр бүлээрээ амарч зугаалан сайхан өнгөрөөлөө.

Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд