Монгол улсын үндсэн хуулиар хүлээсэн иргэний цэргийн үүргээ биелүүлж 2018, 2019 оны цэрэг татлагаар Орхон аймаг дахь Зэвсэгт хүчний 110,186 дугаар ангид татагдан хугацаат цэргийн албаа хааж байгаа Сонгинохайрхан дүүргийн цэрэг дайчдыг эргэх, тэдэнтэй ар гэрийн төлөөлөлийг уулзуулах өдөрлөгийг дүүргийн ЗДТГ-ын дарга, цэргийн штабын дарга тэргүүтэй бүрэлдэхүүн 2019 оны 06 дугаар сарын 15-ны  өдөр зохион байгууллаа.

Тус арга хэмжээ нь зөвхөн дүүргийн төдийгүй Нийслэл Улаанбаатар хотоос цэргийн албанд тус ангиудад татагдан алба хааж байгаа нийт 100 дайчдыг хамруулав.

Тэдэнд Нийслэлийн болон дүүргийн Засаг дарга нарын мэндчилгээг хүргэж бүх цэрэг дайчдад гарын бэлэг гардуулж албанд нь өндөр амжилт хүсэн ерөөв. Тус цэрэг эргэх арга хэмжээ нь нийслэлийн хэмжээнд цаашид хуваарийн дагуу дүүргүүд хөдөө орон нутагт ажиллах юм.

 

 

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд