2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар Хүүхдийн нэгдсэн эмнэлэг 291 хүүхэдтэй байна. Шөнөдөө хүлээн авах тасгаар 200 хүүхдэд үйлчилгээ үзүүлж, 73 хүүхдийг хэвтүүлэн, 127 хүүхдэд анхны тусамж үзүүлэн, зөвлөгөө өгч буцаагаад байна. Эмнэлгийн нөөц боломжийг ашиглан хурлын зааландаа ор дэлгэн хүүхдүүд авч байгаа бөгөөд дүүргийн эрүүл мэндийн төвийн салбар 1 дүгээр амбулаторийн барилгыг бүрэн чөлөөлж, 75 ортой нэмэлт тасаг ажиллуулж байна.  

 ЭМЯ, НЭМГ-тай зөвшилцөн өнөөдрөөс Эрүүл мэндийн төвд 30 ортой хүүхдийн тасаг нээж 12-17, 30, 31 дүгээр хороодын хүүхдүүдийг хэвтүүлэн эмчлэхээр шийдвэрлэлээ.  

 Цаашид авч хэрэгжүүлэх шаардлагатай ажлуудын талаар ярилцаж, Засаг даргын зөвлөлийн хурлаар танилцуулж шийдвэрлүүлэхээр ажиллаж байна.

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд