Сонгинохайрхан дүүргийн Биеийн тамир, спортын хороо үүсгэн байгуулагдсаны 25 жилийн ойн арга хэмжээ 2019 оны 12-р сарын 14-ны өдөр Спорт цогцолборт болж өндөрлөлөө. Энэхүү ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд Сонгинохайрхан дүүргийн засаг даргаЖ.Сандагсүрэн нээж үг хэллээ.Амжилт бүтээлээр дүүрэн угтсан 25 жилийн ойн арга хэмжээны онцлог нь SPORTS COMMITTEE AWARDS-2019 арга хэмжээ байлаа.

       2019 оны туршид үйл ажиллагаагаараа шилдэг нь байсан цэцэрлэг, сургууль, дэргэдэх хэлтэс алба, хороо, тамирчин, дасгалжуулагч зэргээс шилдгүүдээ тодрууллаа. Бид бүхэн үргэлж хамт байдаг нийслэлийн сонгинохайрхан дүүргийн спортлог иргэд, бид бүхний үйл ажиллагааг үргэлэ дэмжиж байдаг Сонгинохайрхан дүүргийн иргэдийн хурал, ЗДТГын хамт олон үе үеийн ахмад ажилтнууд та бүхэндээ 25 жилийн ойн мэндийг хүргэе

            Ойн хүрээнд “SPORT COMMITTEE AWARDS” шагнал гардуулах ёслол зохион байгуулсан бөгөөд дараах төрлүүдээр шилдгүүдээ тодруулсан байна.

ШИЛДЭГ ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ

1.Ш.Сарантуяа захиралтай 62-р сургууль                  

2.Ц.Даваадоо захиралтай 42-р сургууль

3.П.Энхчимэг захиралтай 106-р сургууль

4.Ч.Хишигмаа захиралтай 65-р сургууль

ШИЛДЭГ ЦЭЦЭРЛЭГ

1.Ж.Алтанчимэг эрхлэгчтэй 226-р цэцэрлэг

2.С.Энх-Ариун эрхлэгчтэй 110-р цэцэрлэг

3.Н.Нарангэрэл эрхлэгчтэй 113-р цэцэрлэг

4.Л.Байгалмаа эрхлэгчтэй 196-р цэцэрлэг

ШИЛДЭГ ХОРОО

1.Д.Энхжаргал засаг даргатай 18-р хороо

2.Д.Хосбаяр засаг даргатай 7-р хороо

3.Д.Очгэрэл засаг даргатай 13-р хороо

4.Бямбадорж засаг даргатай 9-р хороо

ШИЛДЭГ АХМАД

1. 20-р хорооны иргэн волейболын спортын олон улсын хэмжээний мастер Жаргалсайхан

2.13-р хорооны иргэн пауэрлифтингийн дэлхийн аварга Олон улсын хэмжээний мастер Маамчулуун

3. 9-р хорооны иргэн Самбо бөхийн спортын мастер, аймгийн хурц арслан Намхай

4. 2-р хорооны иргэн Дугуйн спортын ахмад мастер Л.Нямаа

ШИЛДЭГ БАГИЙН ТӨРӨЛД

1.    Улсын Уран хөдөлгөөнт гимнастикийн 2 удаагийн аварга, Нийслэл, Сонгинохайрхан дүүргийн тус бүрийн 13 удаагийн аварга Т.Цэрэн дасгалжуулагчтай ирээдүй цогцолбор сургуулийн уран хөдөлгөөнт гимнастикийн баг

2.    Сонгинохайрхан дүүргийн аварга шалгаруулах Дуулиан-2020 тэмцээний 5 удаагийн аварга, Дуулиан-2020 нийслэлийн аварга шалгаруулах тэмцээний аварга П.Хасгаа дасгалжуулагчтай 107-р сургуулийн футзалны баг  П.Хасгаа нь 2017 2018 оны шилдэг залуу дасгалжуулагчаар шалгарсан.

3.    Шилдгийн шилдэг дасгалжуулагч

4.    1989 оны ази тивийн аварга 1990 оны азийн тоглолтын мөнгөн медальт Дугуйн спортын олон улсын хэмжээний мастер Дашжамцын Мөнхбат

5.    Шилдгийн шилдэг багш

6.    Ирээдүй цогцолбор сургуулийн биеийн тамирын багш аэробик, гимнастикын олон улсын хэмжээний мастер Ц.Ганбаатар

7.    Шилдгийн шилдэг сургууль

8.    Цагаанцоож захиралтай Ирээдүй цогцолбор сургууль

9.    Шилдгийн шилдэг цэцэрлэг

10.  Д.Цэвэлмаа эрхлэгчтэй 91-р цэцэрлэг

11.  Шилдгийн шилдэг хороо

12.  Б.Соёл-Эрдэнэ засаг даргатай 3-р хороо

13.  Шилдгийн шилдэг ахмад

14.  14-р хорооны иргэн Монголын хийн дасгалын холбооны тэргүүн ерөнхийлөгч  Х.Оюунбилэг

15.  ШИЛДГИЙН ШИЛДЭГ БАГ

16.  Д.Лхагваа дасгалжуулагчтай Ирээдүй цогцолбор сургуулийн сагсан бөмбөгийн баг.

17.  2016-2019 онд Өсвөр үеийн аварга шалгаруулах шалгаруулах тэмцээнээс алт, мөнгө, хүрэл медаль, Монголын хүүхдийн спортын VI их наадмын аварга баг нийслэлийн Улаабаатар лиг тэмцээний 6 удаагийн аварга баг, Оросын холбооны улсын Толъятти хотод болсон Сурагчдын Супер финальн тэмцээнд шилдэг 16 багаас 4 байрт шалгарсан.

 

 

 

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд