Нийслэлийн 380 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 16 дугаар тогтоолоор батлагдсан “Зорилтот өрхийн хөгжил, хамгааллыг сайжруулах үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд орлого багатай өрхүүдийн амьжиргааг дээшлүүлэх, орлогын тогтмол эх үүсвэр бий болгох, нийгмийн суурь үйлчилгээнд хамруулах, улмаар тогтвортой хөгжлийн зорилтод тусгагдсан ядуурлыг бууруулах талаар тавьсан зорилтыг хэрэгжүүлэхээр дүүргүүдийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсүүдийн дунд зохион байгуулсан “Иргэдийн оролцоотой өрхийн хөгжил” болзолт уралдааныг амжилттай зохион байгуулж, шилдгүүдийг шалгарууллаа.

Шилдэг хэлтэс:

Тэргүүн байр: Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс

Дэд байр: Чингэлтэй дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс

Гутгаар байр: Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс

Шилдэг албан хаагч:

Тэргүүн байр: Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн Өрхийн хөгжил, хөтөлбөрүүдийн хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн Х.Энхжаргал

Дэд байр: Чингэлтэй дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн Өрхийн хөгжил, хөтөлбөрүүдийн хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн Х.Цэрмаа

Гутгаар байр: Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн 14 дүгээр хороо хариуцсан мэргэжилтэн Б.Билгүүндарь нар тус тус шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналын эзэд боллоо.

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд