Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газраас шинэ коронавирусээс урьдчилан сэргийлэх зорилгоор иргэдэд зөвлөмж мэдээлэл өгч, эргүүлээр ажиллах хуваарь гарган ажиллаж байна. Энэ хүрээнд нийслэлийн Онцгой комиссын шийдвэрээр батлагдсан хуваарийн дагуу нутаг дэвсгэрийг 9 бүс болгон хувааж, нийслэлийн агентлаг, газруудын болон дүүргийн албан хаагчид ажиллаж байна. Эргүүлээр ажиллах албан хаагчид нь бүсчилсэн хуваарийн дагуу хотын гудамж талбайд, нийтийн эзэмшлийн болон үйлчилгээний газрууд, орон сууцны орчны газарт нус, цэр, шүлсээ хаяхгүй байх, иргэд, олон нийтэд амны хаалтыг зөв хэрэглэх талаар анхааруулга, зөвлөмж өгөх юм.

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд