Нийслэлийн Онцгой комисс өчигдөр хуралдсан. Хуралдаанаар иргэдийн эрүүл мэндийг хамгаалах талаар авч хэрэгжүүлж байгаа ажлыг эрчимжүүлэх тухай нийслэлийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн А/223 тоот захирамж гарлаа.

Захирамжид нийтийн тээврийн үйлчилгээг УОК-ын шийдвэрийн дагуу 3 сарын 03-ны ѳдѳр хүртэл тусгай зохицуулалттайгаар иргэдэд хүргэхийг албаныханд даалгасан юм.

Дээрх захирамжийн дагуу нийтийн тээвэр ямар зохицуулалтаар явахыг нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатараас тодруулахад "Хотын даргын захирамжийн дагуу нийтийн тээврийн үйлчилгээний автобусыг өглөө 06:00-10:00 цагт, орой 17:00-21:00 цаг хүртэл явуулах зохицуулалт хийсэн. Ингэхдээ өглөө, орой ид ачааллын үед үйлчлэх автобусны тоог нэмэгдүүлж, өдрийн цагт явах автобусны тоог цөөрүүлсэн" гэлээ.

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд