Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн ээлжит цаг үеийн мэдээллээ хийж байна. Монгол Улсын гурван иргэн болох 30-60 насны гурван эмэгтэй коронавирусийн халдвар авсан нь баталгаажсан юм.  Мөн Франц улсын иргэний сэтгэл санаа өндөр, биеийн байдал нь хэвийн байгааг албаныхан хэллээ.

ХӨСҮТ-ИЙН ЗАХИРАЛ Д.НЯМХҮҮ: 2020 оны гуравдугаар сарын 10-нд батлагдсан коронавирусийн халдвартай Франц иргэнтэй ойрын хавьтлын 88 иргэний шинжилгээний хариу сөрөг гарсан. Ингэснээр түүнтэй ойр байсан хүмүүсийн биеийн байдал хэвийн бөгөөд шинжилгээний хариу сөрөг гарсан,  тусгаарлах арга хэмжээ үргэлжилж байгаа. Мөн Баян-Өлгий аймагт тусгаарлагдсан хоёр иргэний шинжилгээний хариу сөрөг гарсан. 2020 оны гуравдугаар сарын 16-ны өдөр ХӨСҮТ-д нэг сэжигтэй тохиолдлын тандалт судалгаа үргэлжилж байна.

Мөн 2020 оны гуравдугаар сарын 16-ны БНСУ-аас ирж, тусгаарлагдсан хоёр, Франц улсаас дамжин  ирсэн нэг иргэнээс коронавирус /Covid-19/ илэрсэн. ХӨСҮТ-д дээрх гурван батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болох 111 хүнийг тусгаарлаж, шинжилгээ хийж, 61 хүнээс коронавирус илрээгүй бөгөөд бусад хүмүүсийг шинжилгээ авах ажил үргэлжилж байна. Мөн гаднаас ирсэн иргэдийг бүгдийг нь  ажиглалт, тусгаарлалтад аваад ажиллаж байна.

Түргэвчилсэн оношлуураар авсан онгоцоор ирсэн 43 хүний шинжилгээний хариу гаргаж үзлээ. Бүгдээс нь коронавирус илрээгүй. Энэ оношлуур бидэнд байгаа нь ажил хөнгөлж байна. Шинээр онош батлагдсан тохиолдлууд гурвуулаа эмэгтэй 37, 50-60 гаран насныхан байгаа. Үүнд онцгой анхаарч эмчилгээ, хяналт эхэлсэн. Франц иргэний биеийн байдал, сэтгэл санаа өөдрөг байна гэлээ. 

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд