Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Сургалт судалгааны төв, Хотын стандарт, хяналт,  зохицуулалтын газар, “Хүний хөгжил” судалгаа, сургалтын төв ТББ-тай хамтран тус сургалтыг нийт 43 хорооны зохион байгуулагч, хэсгийн ахлагч нарт 2 ээлжээр сургалт зохион байгууллаа.

Сургалтын эхэнд НЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд “Нэг хот-Нэг стандарт” болзолт уралдааны эхний хагас жилд гүйцэтгэсэн ажил, цаашид анхаарах асуудлын талаар товч дурьдаад, 2-р улиралд манай дүүргийн хороодоос “Тэргүүний хороо”-оор 17 дугаар хороо, “Хэсгийн ахлагч нарын тэргүүний баг”-аар 21, 32 дугаар хороодын баг тус тус шалгарч, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнууллаа.

Сургалтаар эхний хагас жилд гүйцэтгэсэн ажлын дүгнэлт, стандартын тухай ойлголт, хороод болон хэсгийн ахлагч нарын багийн 2-р улирлын үйл ажиллагаанд хөндлөнгийн үнэлгээний үр дүн, анхаарах асуудал, системийн ашиглалтын тухай мэргэжлийн хүмүүс тус тус мэдээлэл өгч, хороодын албан хаагчдын асуултад хариуллаа.

 

 

 

 

 

 

 

 

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд