БНСУ-ын Байгаль орчны сан, Монголын “Хөгжил дэх оролцооны төлөө холбоо-Жи Си Эс” ТББ хамтран Солонгосын “Лотте” группын дэмжлэгтэйгээр Сонгинохайрхан дүүргийн цахилгаан эрчим хүчинд холбогдоогүй өрхүүдэд нарны үүсгүүрт гэрэл олгох “Хүжийн гал” төслийг хэрэгжүүлж байгаа.

 

Тус төслийн хүрээнд 135ш нарны үүсгүүрт гэрлийг Сонгинохайрхан дүүргийн амьжиргааны түвшин доогуур, цахилгаан эрчим хүчгүй, сургуулийн насны олон хүүхэдтэй айлуудад олгох бөгөөд эхний хэсгийг 5 дугаар сарын 12-ны Ням гаригт гардуулсан юм.

Тус үйл ажиллагаанд Согинохайрхан дүүргийн Засаг даргын Нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Н.Ганаа, Эдийн засаг, санхүү, төлөвлөлтийн асуудал хариуцсан орлогч Р.Дагва, Захиргаа хуулийн хэлтсийн дарга Т.Зулбилэг тэргүүтэй албаны хүмүүс байлцсан бол Солонгосын талаас ноён Кан Ги Жон, Ким Юнь Дог нарын БНСУ-ын  парламентийн 5 гишүүн, Байгаль орчны сангийн ерөнхий нарийн бичгийн дарга И Ми Гён зэрэг хүмүүс хүрэлцэн ирж нарны зайн гэрлүүдээ иргэдэд гардууллаа.

Солонгосын Байгаль орчны сан, “Хөгжил дэх оролцооны төлөө холбоо-Жи Си Эс” ТББ  урьд нь Сонгинохайрхан дүүрэгт худаг гаргах “Амьдарлын эх булаг” төсөл, иргэдийг хөгжүүлэх төрөл бүрийн сургалтын болон өрхийн орлогыг нэмэгдүүлэх бичил зээлийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байсан юм. Эдгээр төсөл хөтөлбөрүүдийг гардан хэрэгжүүлж байгаа “Жи Си Эс” ТББ-ын Монгол дах салбарын захирал Н.Батдорж болон хамт олонд нь Сонгинохайрхан дүүргийн иргэдийн өмнөөс талархал илэрхийлье.

Дүүргийн Засаг дарга М.Чинболд үйл ажиллагааны хөтөлбөртөө гадаад эх үүсвэртэй зээл тусламж, хөрөнгө оруулалтыг дэмжих талаар тусгасан. ЗДТГ-аас Олон улсын болон Төрийн бус байгууллагуудтай олон салбарт хамтарч ажиллаж байгаагийн нэг нь энэхүү үйл ажиллагаа боллоо.

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд