Нийслэлийн замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газар "Дэм дэмэндээ 2" аяны хүрээнд Сонгинохайрхан дүүргийн зорилтот бүлгийн 50 өрхөд хүнсний багц, сайжруулсан шахмал түлшний тусламж үзүүллээ.

Тусламжийг Нийслэлийн Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын хамт олон халдвар, хамгааллын дэглэмийг сайтар баримтлан өрх бүрт хүргэж өгөв.

Нийгмийн хариуцлагаа ухамсарлан “Дэм дэмэндээ 2” аянд нэгдэж хандив өргөсөн Жин-Туул ХХК, Чоногол трейд ХХК, Tунамал мед, Тавин-Ус ХХК-ийн эмнэлгийн хэрэгслийн дэлгүүр, Алтан Тариа ХХК, Батжих хишиг транс, Mongolian Dream Home, Good Price Market, Pepsi Mongolia байгууллагын хамт олонд талархал илэрхийлж байна.

 

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд