Сонгинохайрхан дүүргийн зарим хороодод халиа дошин болон шар усны үерээс  болж гудамж талбай усанд автаж, иргэд хөдөлгөөнд оролцоход хүндрэл учирч байна. Тиймээс дүүргийн Тохижилт нийтийн аж ахуйн хэлтсийн дарга М.Энхманлай, Газар зохион байгуулалтын албаны дарга Б.Батцагаан, Агаарын бохирдолтой тэмцэх тасгийн дарга Ж.Нямхүү болон ажлын хэсгийн бүрэлдэхүүнтэй хамт нөхцөл байдал хүндэрсэн 33, 35  дугаар хороодод ажиллалаа. 

 

Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо буюу Тахилтын наймдугаар гудамжны хэсэг усанд автсанаар иргэд хашаанаасаа гарах, автомашин зорчих боломжгүй болсноор  70  гаруй өрхийн дунд хүндрэл үүссэн байна.

Тус хорооны иргэдийн төлөөлөлтэй уулзаж үүссэн нөхцөл байдалтай газар дээр нь танилцлаа. Иргэд өнгөрсөн жил хороотой хамтран ойролцоох булгийн эхэнд хамгаалалтын хашлага барьж, хоолой тавьснаас болж гуу жалга дамнан ус их хэмжээгээр орж ирэх болсныг тайлбарлав. Тиймээс одоо усны урсгал дагуу дахин хоёр хоолой тавьж далан руу хүргэх шаардлагатайг хэлж байлаа.  

Ажлын хэсгийнхэн иргэдийн хүсэлтийг хүлээн авч тооцоо судалгааг дахин судалж усанд автаагүй айл өрхийг эрсдэлд оруулахгүйгээр  асуудлыг хурдан хугацаанд шийдвэрлэхийг  үүрэг болголоо. 

Харин 35 дугаар хороо буюу Нарангийн гол хэсэгт мөн л өнгөрсөн жил байршуулсан хоолойнууд хөлдөж, бөглөрснөөс  болж гудамж талбай усанд автсан байна. Тиймээс тус хорооны удирдлагууд болон иргэд ихэвчлэн зорчдог гурван байршилд гүүрэн гарц барьж өгөхийг ажлын хэсгийнхэнд хорооны Засаг дарга уламжлав. 

Мөн үерийн аман дээр болон өндөр хүчдэлийн дор зөвшөөрөлгүй буусан айлууд үерт автаж нөхцөл байдал хүнд байгаа учраас тэдгээр айлуудад зохих шаардлагыг хүргүүлж арга хэмжээ авч өгөхийг хорооны Засаг дарга Д.Баярсайхан хүслээ. 

Энэ хүсэлтийг ажлын хэсэгт багтсан Газар зохион байгуулалтын албаны дарга Б.Батцагаанд тэрхүү айлуудын газрын зөвшөөрлийг судалж,  өөр суурьшлын бүсэд нүүлгэн шилжүүлэх боломж буй эсэхийг тооцоолон хороодын удирдлагуудтай хурдан шуурхай хамтарч ажиллахыг үүрэг болголоо.

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд